Си Ди Си Консалтингийг сонгон үйлчлүүлсэн бүхий л үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууд болон зөвлөх үйлчилгээ авсан компаниуд, сургалтыг маань сонгон суралцсан бүхий л хүмүүсдээ талархал илэрхийлье!
Си Ди Си консалтингийн хувьд 2019 ондоо Зиг заг групп, Шанх транс, Фл Смидт Монголиа, Адам Смит Интернейшнл Монголиа, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, MMSE зэрэг компаниудад зөвлөх үйлчилгээг хүргэж,
Ти Си инженеринг, Глобал Ворлд Вайд, Монос хүнс, Сэндвик Монголиа, Жэйкобс инженеринг, Уорли инженеринг, Наруми make up студи, Эрчим хүч эдийн засгийн хүрээлэн, Улаанбаатар Дулааны Сүлжээ, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Допингийн эсрэг үндэсний төв, Хүчирхийллийн Эсрэг үндэсний төв, Мандах бүртгэл дээд сургууль, Монфемнет үндэсний сүлжээ зэрэг ажил олгогчидтой хамтран ажилласан,
Таванбогд группын Лидер коллежийн анхны сургагч багшаар ажиллаж, Таванбогд фүүдс, Пицца хат, Little sheep, Централ Экспресс ( CU mongolia ), Макс групп, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Gelato зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан,
Олон жилийн хамгийн сайн түншүүд болох Монос групп, Монос хүнс, Минтер эллисон олон улсын хуулийн фирм, Жүр үр, Дашваанжил газ, Газар шим, Тэсо корпораци, Зиг заг групп, Фл Смидт Монголиа, Макс групп, Жүр үр, Сэндвик Монголиа компанийнхаа хамт олонд халуун дотно мэнд дэвшүүлье! Та бүхэнтэй он цаг урсан өнгөрөх бүр илүү ойр, илүү дотно харилцан хамтран ажиллах болно.